www.Nyabo.mn

Зардлын бүртгэлийн ангилал PDF Хэвлэх Email
Бичсэн enkhbat /ADMIN/   
2011 оны 10-р сарын 17, Даваа гариг, 14:25

tusuvЗардлын бүртгэлийн гол зорилго нь:
Зардлын бүртгэлийг хөтлөх, удирдлагад хэрэгцээтэй зардал, өртгийн мэдээллийг гарган авах, аж ахуйн үйл ажиллагааг оновчтой үнэн зөв төлөвлөх, гүйцэтгэлд нь хяналт тавих, улмаар удирдлагын зохистой шийдвэр гаргах явдал юм. йймд мэдээлэлийн хэрэгцээнээс хамаарч зардлыг олон янзаар ангилж хэрэглэдэг.

Энд түгээмэл хэрэглэгддэг ангилалыг авч үзье.
Үйл ажиллагаатай холбогдсон байдлаар нь:
        А. Үйлдвэрлэлийн
        Б. Үйл  ажиллагааны   (үйлдвэрлэлийн  бус  )  зардал  гэж ангилна.

  1. Үйлдвэрлэлийн    зардалд    бүтээгдэхүүн үйлдвэрлэхтэй холбогдон гарсан шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал орно. Шууд материал гэдэг нь бэлэн бүтээгдэхүүний үндсэн хэсгийг бүрдүүлдэг үндсэн түүхий эд, материал юм. Жишээ нь: модон ширээний хувьд мод банз, цамцны хувьд даавуу гэх мэт Шууд   хөдөлмөр   гэдэг   нь   бүтээгдэхүүнийг   бий болгоход   шууд   оролцож   буй   үйлдвэрийн   ажилчдын хөдөлмөрийн зардал юм. Өөрөөр хэлбэл шууд материалтай харьцаж буй ажилчны цалин Жишээ нь: мужааны цалин, оёдолчины цалин гэх мэт Үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэдэг нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд шууд оролцдоггүй, хуваарилалтаар шингэдэгзардал, шууд бус материал, шууд бус хөдөлмөр, цахилгаан, уур, ус элэгдэл, даатгал, засвар, үйлчилгээ гэх мэт зардлыг хэлнэ. Шууд бус материал гэдэг нь бүтээгдэхүүнийг бэлэн Болгож дуусгахад зайлшгүй шаардлагатай туслах материалыг хэлнэ. Шууд    бус    хөдөлмөр    гэдэг    нь бүтээгдэхүүний үйлдвэрлэлд   шууд   оролцдоггүй   үйлдвэрийн   ажилчдын цалингийн зардал орно. Жишээ нь: жижүүр, цехийн мастер, нярав Шууд материал+Шууд хөдөлмөр=Үндсэн зардал Шуудхөдөлмөр+Үйлд/нэмэгдэл/зардал =Хувиргалтын зардал Өерөөр хэлбэл: шууд материалыг бэлэн бүтээгдэхүүн болгохтой холбогдон гарсан зардал буюу орцыг гарц болгохтой холбогдон гарсан зардлыг хувиргалтын зардал гэдэг.
  2. Үйл ажиллагааны зардалд удирдлагын зардал, борлуулалтын зардал орно. Удирдлагын зардал нь ерөнхий удирдлага буюу захиргаааж ахуйтай холбогдон гарсан хөдөлмөрийн зардал, нийгмийн даатгалын шимтгэл, конторын тоног төхөөрөмжийн элэгдэл, холбооны зардал, ашиглалтын зардал гэх мэт зардлыг хэлнэ.  Борлуулалтын зардал нь бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх буюу борлуулахтай холбогдон гарсан тээвэр, суртчилгааны зардал, борлуулалтын ажилчдын цалин, бэлэн бутээгдэхүүний агуулахтай холбогдон гарсан зардлуудыг хэлнэ.

Бүтээгдэхүүний өртөгт шингэж буй байдлаар нь:
А. Шууд зардал
Б. Шууд бус зардал гэж ангилна.
А. Шууд зардал гэдэг нь бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн аль хэсэгт гарсаныг тодорхойлох боломжтой. Бүтээгдэхүүний өртөгт шууд шингэдэг шууд материал, шууд хөдөлмөрийн зардлыг хэлнэ.
Б.   Шууд   бус   зардал   гэдэг   нь үйлдвэрлэлд   шууд оролцдоггүй      ба      бэлэн      бүтээгдэхүүний      өртөгт хуваарлалтаар шингэдэг зардлуудыг хэлнэ. Жишээ нь: уур ус, цахилгааны зардал, шууд бус материал, хөдөлмөр ба бусад үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлууд орно.
Үйл ажиллагааны тувшингийн өөрчлөлтөөр нь:

  1. Тогтмол 
  2.  Хувьсах
  3. Холимог (хагас хувьсагч) гэж ангилна.

Тогтмол зардал гэдэг нь үйл ажиллагааны түвшингийн өөрчлөлтөөс шууд хамаарч өөрчлөгдөггүй зардал юм. Үүнд: удирдлагын зардал, үндсэн хөрөнгийн элэгдэл, түрээсийн зардал гэх мэт. Харин нэгжийн хувьсах зардал нь хувьсах байдаг. Үүнийг графикаар лүрсэлбэл :
Хувьсах зардал гэдэг нь үйл ажиллагааны түвшингээс сгчуд хамаарч өөрчлөгддөг зардал юм.
Жшлээ нь: шууд хөдөлмөр, шууд материал, зарим үйлдвэрлэлийн нэмэгдэл зардал гэх мэт. Хувьсах зардал нь ннйт дүнгээрээ хувьсах байдаг боловч нэгжийн хувьд тогтмол байдаг.
Холимог зардал гэдэг нь тогтмол ба хувьсах элементүүдыг аль алиныг нь агуулсан зардлыг хэлнэ. Жишээ нь: цахилгааны зардал
- Гэрэлтүүлэг - тогтмол
-Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн цахилгааны
зардал - хувьсах
Капиталжих зардал гэдэг нь дараах 3 шалгуурын аль 1 буюу хэд хэдийг нь хангаж байвал уг зардлыг гэх бөгөөд  хөрөнгийн өртгийг нэмэгдүүлнэ.

-Хөрөнгийн ашиглалтын хугацааг уртасгаж байвал

-Үйлдвэрлэх бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлж байвал

-Үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар дээшилж байвал 
Үл капиталжих зардал гэдэг нь хөрөнгийн хэвийн үйл ажиллагааг хангах зардлыг хэлэх бөгөөд тухайн тайлангийн хугацааны зардлаар бүртгэнэ.

Түгээх
 

Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Нягтлан бодох бүртгэл Зардлын НББ Зардлын бүртгэлийн ангилал

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР