www.Nyabo.mn

Програм
ПРОАКТИВ санхүүгийн програм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн enkhbat /ADMIN/   
2011 оны 10-р сарын 25, Мягмар гариг, 12:14

proactiveПРОАКТИВ  (хувилбар1.0)
Санхүү, НББ-ийн програм хангамжийн хэрэгцээ, шаардлага сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж санхүү, татварын баримт, тайлан бэлтгэхээс гадна байгууллагын дотоод удирдлагыг маркетинг, менежментийн мэдээ, тайлангаар цаг тухай бүрт хангах шинэ шаардлага бий болсон. Энэхүү хэрэгцээ шаардлагад тулгуурлан ПРОАКТИВ системийг сүүлийн үеийн програмчлалын технологи болон НББ-ийн стандартаар боловсруулсан.
Проактив системийн бүртгэлийн бодлого
Сангийн яамнаас батлан гаргасан санхүү бүртгэлтэй холбоотой заавар, журам болон татвар, аудитын тухай хуулиудын тогтоомжуудад нийцүүлэн ажиллах боломжтой.
Санхүү бүртгэлийн олон улсын төвшинд дагаж мөрддөг нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчимуудад нийцүүлэн ажил гүйлгээ бүртгэх, нэгтгэх болон санхүүгийн тайланг бэлтгэх боломжтой.
Проактив системийн програмчлал

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 25, Мягмар гариг, 12:27
Дэлгэрэнгүй...
 
EVEREST ERP санхүүгийн цогц програм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн enkhbat /ADMIN/   
2010 оны 3-р сарын 04, Пүрэв гариг, 17:47

altНягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 15.2.4 дэх заалт, Сангийн сайдын 2007 оны 38 дугаар тушаарлаар батлагдсан “Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжинд хяналт тавих журам”-ын дагуу Геганэт ХХК-ийн боловсруулсан Geganet EVEREST ERP Санхүүгийн цогц систем нь Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн програм хангамжинд олгох тусгай зөвшөөрөлтэй боллоо. Тус систем нь  тусгай зөвшөөрөлтэй болсоноороо Сангийн яамнаас баталсан маягтын дагуу тайлан тэнцэлийг авахаас гадна байгууллагынхаа санхүүгийн бүхий л гүйлгээнд хяналт тавьж, байгууллагын нөөц бүрдүүлэлт, санхүүгийн зохистой удирдлагаар ханган ажиллах бүрэн боломжийг нээн өгч чадна. 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 10-р сарын 25, Мягмар гариг, 12:08
Дэлгэрэнгүй...
 
"MACS" санхvvгийн програм хангамж PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн enkhbat /ADMIN/   
2011 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 14:59

"MACS" санхvvгийн програмын анхны хувилбарыг 1998 онд боловсруулж гаргасан бөгөөд энэ ажилд өндөр мэдлэг бүхий програм зохиогч, мэргэшсэн нягтлан бодогч хүмүүс оролцсон. Үүнээс хойш програмын 6 дэх хувилбарыг боловсруулаад байгаа бөгөөд мэдээллийн технологи, хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлага өсөхийн хирээр шинэчилэгдэн өөрчлөгдсөөр байх болно. "MACS" програмыг санхүүгийн бүртгэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлснээр цаг хугацаа, мөнгөө хэмнэхээс гадна хүссэн хугацаандаа санхүүгийн шаадлагатай мэдээллээр хангагдах боломжтой болно.
Энэ програмын мэдээллийн сан нь SQL мэдээллийн сантай бөгөөд Borland Delphi 6 Client/Server хэл ашиглаж бичсэн Client/Server програм юм. Нэг ба олон хэрэглэгчийн аль ч горимд зохицон ажиллах чадвартай, Windows 95/98/ME/NT/2000, LINUX орчинд зориулан хийгдсэн.
MACS санхүүгийн програмын гол онцлог, давуу талууд нь:

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 19, Мягмар гариг, 12:27
Дэлгэрэнгүй...
 
"Винница" програм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн enkhbat /ADMIN/   
2011 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 14:51

"Винница" программын давуу тал, онцлогууд

- Нягтлан бодох бvртгэлийн программ хангамжийн зах зээлд хамгийн олон жил vйл ажиллагаа явуулж байгаа компанийн мэргэжилтэнvvдийн арвин их туршлага, нөр их хөдөлмөр шингэсэн ;
- Хэрэглэгч ажиллахад туйлын дөхөмтэй энгийн ойлгомжтой ;
- Мэдээллийн бааз цахилгааны тасалдалаас найдвартай хамгаалагдсан ;
- Автоматаар мэдээллийн баазыг нөөцөлж архивлана ;
- Нэг программ дээр хэд хэдэн байгууллагын бvртгэлийг зэрэг хөтлөх боломжтой ;
- Олон нягтлан бодогчтой байгууллагуудын хувьд дотоод сvлжээнд ажиллах бvрэн боломжтой ба тусдаа толгой компьютер шаардахгvй ;
- Татварын болон холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт орсон тухай бvр хэрэглэгч өөрөө өөрчлөлтийг оруулах боломжтой ;
- Программд хэрэглэгч бvр өөрийн эрхээр ханддаг учир бvртгэлийн ажилтануудын ажил vvргийн хуваарийн дагуу тус тусад нь эрхийг нь тодорхойлох боломжтой ;

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 19, Мягмар гариг, 12:33
Дэлгэрэнгүй...
 
Интерактив Пирамид® нягтлан бодох бvртгэлийн програм PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн enkhbat /ADMIN/   
2011 оны 10-р сарын 20, Пүрэв гариг, 13:14

Интерактив® бизнес шийдэл – Интерактив Пирамид® нягтлан бодох бvртгэлийн програм хангамж нь аж ахуйн нэгж байгууллагын нягтлан бодох бvртгэл болон тvvнтэй холбогдолтой бүх анхан шатны бүртгэл тооцоолол, боловсруулалт болон үйлдвэрлэл, дэлгүүр, бар, рестораны тооцоо, мөн байгууллагын боловсон хүчний үйл ажиллагааг нэгдсэн цогц байдлаар шийдэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн программчлалын технологи ашиглан мэрэгжлийн өндөр түвшний програм зохиогчид, нягтлан бодогчид олон жилийн туршлага хөдөлмөрөө зарцуулан боловсруулсан үндэсний бүтээгдэхүүн юм. Програм нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын шаардлагыг хангасан бөгөөд Санхүү Эдийн Засгийн Сайдын дэргэдэх Нягтлан Бодох Бүртгэлийн Мэрэгжлийн Зөвлөлийн лицензтэй. 1996 онд программын анхны хувилбар Пирамид1.0 зохиогдон гарснаас хойш хэрэглэгчийн хүсэл шаардлагад нийцүүлэн улам боловсронгуй болгон шинэчилсээр даруй дөрөв дэх хувилбараа гаргаж хэрэглэгчиддээ хүргээд байна.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 3-р сарын 19, Мягмар гариг, 12:35
Дэлгэрэнгүй...
 


Сурталчилгаа

advertisement position

Facebook FanBox

Nyabo.mn Фэйсбүүк-д

Түншүүд


Санал асуулга

Та манай сайтаас өөрт хэрэгтэй мэдээллээ авч чадаж байна уу?
 
Та энд байна : Home Програм

Санхүүгийн тайлан шивэх бол

ЭНД ДАР

Татварын тайланг цахимаар шивэх бол

ЭНД  ДАР

НӨАТ-ын VAT програм татах бол

ЭНД ДАР

 

Нийгмийн Даатгалын тайлан шивэх бол 

ЭНД ДАР